Хүний нөөц

АЖИЛД ОРОХ ЖУРАМ

8.1.1. Сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний хүсэлтийг дотоод ажлын менежер хүлээн авч, судалсны үндсэн дээр холбогдох албаны даргын саналын хамт гүйцэтгэх захиралд танилцуулна.

8.1.2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу компанийн гүйцэтгэх захирал нь ажилд орохыг хүссэн тухайн иргэнтэй тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.

8.1.3. Хөдөлмөрийн гэрээний бэлтгэлийг хангах, хөдөлмөрийн гэрээний гол болон бусад нөхцлийг гэрээнд тусгахаар хэлэлцэх ажлыг ерөнхий захиралаас эрх олгосон холбогдох албан тушаалтан хариуцан гүйцэтгэж болно.

8.1.4. Ажилд орохыг хүссэн иргэн эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт орж, тухайн ажлын байранд тавигдаж буй эрүүл мэндийн шаардлагыг хангаж буй эсэх тухай магадлагаа гаргуулна.

8.1.5. Ажилд орохыг хүссэн иргэн дараах баримт бичиг бүрдүүлнэ.

а/ боловсролын үнэмлэх, диплом, сертификат

б/ иргэний үнэмлэх

в/ эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн тухай магадлагаа

д/ анкет

8.1.6. Шаардлагатай бол ажилд орохыг хүссэн иргэний мэргэжлийн түвшингийн тухай үнэлэлт, дүгнэлт /шалгалт авч/ гаргуулж болно.

8.1.7. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд гол болон бусад нөхцлийг тусгана. Хөдөлмөрийн гэрээний гол болон бусад нөхцлийг талууд тодорхойлно.

8.1.8. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн тухай асуудлаар компанийн гүйцэтгэх захирлын тушаал гаргана.

8.1.9. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын эрхэм зорилт, үйл ажиллагаандаа мөрдлөг, удирдамж болгодог хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, байгууллага болон түүний нэгжийн тухай танилцуулж ажилтнаар судлуулна.


АНКЕТ ТАТАХ