ТАНИЛЦУУЛГА

“РЫСЖАН” ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

“Рысжан” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нефтийн бүтээгдэхүүн импортлох, борлуулах зорилгоор 2001онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р багт шатахуун түгээх станц шинээр барьж, менежер, түгээгч 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын гараагаа эхэлсэн түүхтэй.

Компани нь ОХУ болон БНКазУ-ын нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт хийдэг АО “Павлодарский Нефтехимический Завод”, ООО “Оптан-Казахстан”, ООО “Казах- Ойл”, ООО” Нефтехимимпекс”, ООО “Арлан Мунай”, “Деврон С.А”, “DW Oil Trading”, ООО “Расул”, ООО “Синтез”, ООО “ВПК-Ойл”, ООО ”Томскнефтепродукт”, ООО“Ника-Экспорт”, ООО “РосЭкспорт” “Ковакс” “Газпром нефть” зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж байна.
Дээрх нийлүүлэгч нарын хувьд худалдааны нөхцөл, хамтран ажиллаж буй хэлбэр зэргээрээ харилцан адилгүй боловч, тухайн үеийн нөхцөл байдал, татвар, үнэ ханш, нийлүүлэлтийн хэмжээ зэргээсээ хамааран хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгон хамтран ажиллаж ирсэн билээ.
Манай компани урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн найдвартай бэлтгэн нийлүүлэгчтэй төдийгүй, зөвхөн нэг бэлтгэн нийлүүлэгчээс хамааралгүй ажилладаг тул хэрэглэгчидийг хямд үнэтэй, стандартын шаардлага бүрэн хангасан чанартай, баталгаатай шатахуунаар хангаж ирлээ.

Бид Монгол улсын хууль тогтоомж, норм дүрэм стандартыг хэрэгжүүлэн, тусгай зөвшөөрөл бүхий стандартын шаардлага бүрэн хангасан, улсын бүртгэлтэй сав тоног төхөөрөмжүүдтэй агуулах, шатахуун түгээх станцуудаараа дамжуулан бөөнөөр болон жижиглэнгээр борлуулалт хийдэг бөгөөд 70 гаруй ажилтантай, “Монгол улсын гавьяат эдийн засагч” цолтон төрөн гарсан чадварлаг хамт олон билээ.
Мөн засгийн газрын ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Өлгий сумын 13-р багт Шингэрүүлсэн шатдаг хийн станцыг ашиглалтанд оруулаад байна.
Тус компани нь Газрын Тосны Газрын 2009 оны “Орон нутгийн шилдэг хөрөнгө оруулагч”,
2013 оны “Өргөмжлөл”,
2014 оны “Шилдэг ААН”,
Татварын Ерөнхий Газрын 2008, 2010, 2011оны “Найдвартай татвар төлөгч"
2012, 2013, 2015 оны “Шилдэг Татвар төлөгч”
“Хөх дэвтэр” цом батламж,
Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 2012 оны “ Талархал”
Гаалийн ерөнхий газрын 2011 оны “Монголын гаалийн байгууллага түүхэндээ анх удаа нэг их наяд төгрөгийн орлого оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан” их татвар төлөгч ААН байгууллагаар,
Аймгийн 2015, 2016 оны “Шилдэг хөрөнгө оруулагч” байгууллага "Аймгийн хэрэглэгчидийн найдвартай түнш хамт олон"оор удаа дараа шалгарч байсан нь манай хамт олны хичээл зүтгэл, ажил хөдөлмөрийн үр дүнг үнэлсэн үнэлгээ юм.
Шатахууны борлуулалтын үйлчилгээг хөнгөн шуурхай, соёлч боловсон болгох, Шатахуун түгээн станцуудын найдвартай, аюулгүй ажиллагааг бүрэн ханган, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцүүлэх үүднээс манай компани нь сүүлийн жилүүдэд техник, технологийн томоохон хөрөнгө оруулалт болон шинэчлэх ажлуудыг хийж байна.

ЦААШИД МАНАЙ ХАМТ ОЛОН
 Чанарын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчидэд хүргэх,
 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал
 Өрсөлдөх чадвараа хөгжүүлж, санхүүгийн үр ашгаа нэмэгдүүлэх,
 Хамт олон, хувь хүний өсөн дэвших нөхцөл бололцоог бүрдүүлэх,
 Нийгмийн хариуцлагын хүрээнд, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд
тодорхой хувь нэмрээ тасралтгүй оруулах зорилт тавин ажиллаж байна.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХҮЧ НЭМНЭ.